Мандалговь, Чойр, Хамрын хийдийн авто замыг засварлаж дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-03 14:52:54

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улаабаатар-Мандалговь, Улаанбаатар-Чойр болон Сайншанд-Хамарын хийдийн авто замыг засварлаж дуусжээ.


Тодруулбал, энэ оны 6 дугаар сарын 21-нд орсон борооны улмаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0201 дугаартай авто замын Бөхөгийн голын төмөрбетон гүүрийн урд тулгуурын далан бэхэлгээ, гүүрийн далан үерийн усанд урсаж сэтэрснийг автозам хариуцагч “Төв-АЗЗА” ТӨХК засварлаж дуусгажээ.


Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд энэ оны 6 сарын 21-нд орсон аадар борооны улмаас 160-102 дахь км, 132 дахь км-т зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг “Налайх АЗЗА” ТӨХК засварласан байна.


Түүнчлэн “Дорноговь-АЗЗА” ТӨХК  Сайншанд-Хамарын хийдийн  5.2 км түр зам барих ажлыг гүйцэтгэн, 8 дугаар сарын 2-ноос тээврийн хэрэгслийг уг түр замаар зорчуулж эхэлжээ. 


Зургаадугаар сарын 21-ээс 7 дугаар сарын 20-нд орсон аадар борооны улмаас 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх Олон улс, улсын чанартай  30 чиглэлийн 82 км авто зам, түүний дагуу байрших 8 төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд эвдрэл үүссэн байна.

Холбоотой мэдээ