Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид лабораторийн шинэ байрандаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-06 09:52:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид лабораторийн шинэ байрандаа орлоо.

Тус лабораторийн шавийг анх 2013 онд тавьж барилгын ажлыг эхлүүлж байсан бөгөөд 2018 оны улсын төсвийн 952 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр барьжээ. Харин барилгыг өнгөрсөн оны 12 сард улсын комисс хүлээн авснаас хойш тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үе үеийн  алба хаагчид тохижилтын ажилд ханцуй шамлан орсноор ийнхүү лабораторийн шинэхэн байрандаа ороод байна. Мөн үеэр Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид: -"Шинэхэн байрны тохижилтын ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцсон ахмад үеийнхэндээ талархал илэрхийлэн, эрүүл энх сайн сайхныг хүсье" хэмээв. 

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинэ барилга ашиглалтад орсноор алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, холбогдох хяналт шинжилгээний ажилд ахиц гарах ач холбогдолтой юм. 
Холбоотой мэдээ