Улз голын урсацыг сайжруулах төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-05 12:51:35

Дорнод /МОНЦАМЭ/. Улз голын урсацыг нэмэгдүүлэх төсөл Дорнод аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэ ажилд нийтдээ 2.5 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулахаар төлөвлөжээ.

Эхний ээлжийн хөрөнгө оруулалт хийгдэж, материал татан авалт дуусаж, газар шорооны ажил үргэлжилж байна. Үерийн усний дохиоллын төхөөрөмжөө энэ жилдээ хийж, үлдэгдэл төсвийг шийдүүлэхээр холбогдох яаманд хандаад байна.  Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших Их, Бага бүрд булгаас эх авч, улсын хил дагуу Хэнтийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутгаар дайран урсдаг. Эхнээсээ адаг хүртэл 510 км үргэлжилдгээс 90 гаруй хувь нь манай нутагт хамаардаг. Ийнхүү урт холын замд нь Улзын голд Дөч, Түргэн, Бэрх, Хуурай хөндий, Ар булаг, Хархираа, Ажнай зэрэг олон гол цутгаж урсгалыг нь сэлбэдэг байжээ. Харин эдгээр нарийн голууд ширгэж үгүй болсноор сүүлийн жилүүдэд Улз гол зарим хэсгээрээ тасарч ширгэхэд хүрээд байна. Хоёр аймгийн таван сумын нутгийг дайран өнгөрдөг Улзын сав нутагт 15 мянган иргэн аж төрдөг гэсэн судалгаа бий. Энэ хэрээр олон малчин, тариаланч ард иргэдийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой юм гэж төслийн багаас мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ