Зарим шинэ хорооллыг цахилгааны эх үүсвэртэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-06 15:32:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад хотын Малчны хороолол, Хаяагийн гол орчмын айл өрхийг байнгын цахилгааны эх үүсвэртэй болгох асуудлыг судалж тухайн газар нутагт дэд станц байгуулахаар болов.

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд дэд бүтэцийн хөгжилд анхаарч ажилласан бөгөөд цахилгааны шугамын асуудлыг тэлсэн юм. Тухайлбал байгуулагдаад 63 жилийн түүхийг бичиглэсэн Буянт хүүхдийн зуслан, "Айргийн амралт" буюу ахмадын сувилал төвийн эрчим хүчинд холбогдсон юм. Сүүлийн гурван жилд аймгийн хэмжээнд 70 километр үргэлжлэх хэмжээний цахилгааны шугамыг байгуулаад байгаа аж.

Энэ жилийн "Өрх гэр бүлийн хөгжлийн жил" болгон зарласантай холбоотойгоор ийнхүү Малчны хороолол, Хаяагийн гол орчимд цахилгааны эх үүсвэртэй болгохоор болоод байна.

Холбоотой мэдээ