Хятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-06 12:05:10

МОСКВА. /TASS/. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх хүрээнд энэ оны хоёрдугаар улиралд Америкийн “Google” компани “YouTubeХятадтай холбоотой 2.5 мянга гаруй сувгийг олж илрүүлснийхээ дараа хаажээ.


Google” компанийн мэдэгдсэнээр, 5 дугаар сараас 6 дугаар сарын хугацаанд БНХАУ-тай холбоотой 2596 сувгийг олж илрүүлэхэд дийлэнх нь улс төрийн бус утга агуулгатай контент, спам байжээ.


Багахан хувь нь хятад хэлээр нийтэлсэн улс төрийн утга агуулгатай контентууд байсан аж. Тухайлбал, АНУ-д коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн тухай мэдээллүүдийг нийтэлсэн сувгууд байжээ.


Түүнчлэн ОХУ холбоотой 87 сувгийг хааснаа “Google” компани мэдэгдсэн байна. Эдгээр сувгийн дийлэнх нь орос хэлээр ОХУ-ын дотоод бодлого, олон улсын үйл явдлуудыг харуулсан  дүрс бичлэгүүдийг нийтэлсэн байжээ.  

Холбоотой мэдээ