ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын Элчин сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-06 14:22:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.


Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Анхбаяр даргад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр талархал илэрхийлээд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олонтой идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ