Дамжин өнгөрөх тээврийг эрсдэлгүй зохион байгуулах зөвлөмж боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-10 14:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 76 дугаар тушаалын дагуу Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын баг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтэд коронавируст халдвар Ковид-19 аас учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах, бэлэн байдлыг хангах, зөвлөмж боловсруулахаар Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгийн ажилтай танилцав.


Тус ажлын багийнхан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомт хүртэл улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн зам дагуух хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцах, коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоох, үнэлэх, эрсдэл бүхий нөхцөл байдлын үнэлгээнд дүгнэлт хийх юм. Мөн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, түүнд шаардлагатай хөрөнгө санхүүгийн тооцоо судалгаа гаргаж танилцуулах, цаашид коронавируст халдвар /КОВИД-19/-ын үед улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эрсдэлгүй зохион байгуулах боломжийн талаар санал зөвлөмжийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ