“Премьер лиг”-ийн улирлын сүүлчийн тоглолтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 15:16:09

ЛОНДОН. /NHK/. Английн “Премьер лиг”-ийн улирлын сүүлчийн тоглолт ням гарагт “Манчестэр Юнайтэд” клубийн “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд болох ёстой байсан боловч тус цэнгэлдэхэд тэсрэх бөмбөг байсныг илрүүлсэн тул тоглолтыг цуцалсан байна.

Цагдаагийн ажилтнууд цэргийнхэнтэй хамтран ариун цэврийн өрөөнөөс олдсон тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ. Харин яг тэсрэх бөмбөг шиг харагдсан уг сэжиг бүхий зүйл нь дэлбэрэх аюулгүй байсан тухай Цагдаагийн газар мэдээлсэн байна.

Их Британийн хэвлэлд бичсэнээр, цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн өрөөнөөс олдсон сэжиг бүхий уг зүйл дотор гар утас байжээ.

Хөлбөмбөгийн тоглолтыг цуцалсны дараа 70 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэнгээс бүх үзэгчдийг гаргасан бөгөөд үймээн сандрал болоогүй ажээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Францад томоохон хэмжээний хандлага гарсантай холбоотойгоор  Бельги болон Германд хөлбөмбөгийн тоглолтуудыг хойшлуулж байжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ