Багш нарыг зөөврийн компьютероор хангаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-08-13 10:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ багш нарыг үе шаттай компьютержуулахаа мэдэгдлээ. Эхний ээлжинд орон нутгийн багш нарт олгох 3287 зөөврийн компьютерыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар  21 аймаг, 9 дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт гардууллаа. 

Орон нутгийн Боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд нийслэлд болж буй “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцож байгаа юм. 

Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор эхний ээлжийн дээрх компьютеруудыг ерөнхий боловсролын 658 сургуулийн 1098, сургуулийн өмнөх боловсролын 885 байгууллагын 2189 багшид хуваарилах аж.


Холбоотой мэдээ