Өмнөговьд зуншлага тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 16:53:55

Өмнөговь аймгийн хувьд зуншлага тааруу байна. Аймгийн хэмжээний нийт газар нутгийн 20 хувь боломжтой, 50 хувь дунд зэрэг, 30 хувь нь бэлчээрийн гарц тааруу байна.

Хуурай салхи шуурга ихтэй, хур тундас ороогүй, шөнөдөө их хүйтэн хонож байгаа учраас бэлчээрийн гарц муу байгаа юм. 295 өрхийн 128 мянган мал өөрийн аймгийнхаа бусад сумдад отор нүүдэл хийж байна. Мөн хил залгаа Дундговь, Өвөрхангай аймгуудын нутагт 7 өрхийн 5 мянга гаруй мал өвөлжиж хаваржаад байгаа ажээ. Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 43 өрхийн 12 мянган мал тус аймгийн хойт талын сумдаар отор нүүдэл хийж байгаа юм байна.

Нутгийн уулархаг газруудаар ногооны гарц сайн байгаа учраас малчид нүүдэл хийж эхлээд байгааг сумдаас мэдээлж байгаа юм. Аймгийн ихэнх нутгаар дулаарахгүй байгаагаас бэлчээрийн гарц тааруу байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ