Тарваган тахлын сэжигтэй өвчтөний биеийн байдал хүнд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш манай улсад тарваган тахлын сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн тухай ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээллээ.
Одоогоор тарваган тахлын дөрвөн тохиолдол лабораторийн
шинжилгээгээр батлагдсанаас хоёр хүн эдгэрч хоёр нь амиа алджээ.
Ховд аймгийн Цэцэг суманд энэ сарын 15-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын биеийн байдал хүнд байгаа бөгөөд түргэн оношлуураар хариу нь сөрөг гарчээ. ЗӨСҮТ-д одоогоор эцсийн оношилгоо хийж байгаа аж.
Манай улсын Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт сүүлийн
жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан идэвхтэй голомттой
байна. Иймд эдгээр нутагт ажиллаж амьдарч байгаа болон аялж, зорчиж буй
иргэдийг тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхааруулж байна.