ДЭМБ: Коронавирус эрүүл мэндийн салбарт тулгарсан хамгийн хүнд сорилтуудын нэг юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-19 12:02:59

ЖЕНЕВ. /TASS/. COVID-19-н халдварт өвчин нь эрүүл мэндийн салбарт учирч буй хамгийн хүндхэн сорилтуудын нэг юм хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.


“Аливаа өвчний дэгдэлт шинэ сорилтыг дагуулдаг бөгөөд “COVID-19” бидний өмнө нь учирч байсан хамгийн хүнд сорилтуудын нэг болж байна” хэмээн тэрбээр хэлжээ.


"Цар тахлын эхний үеүдэд агаарын тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа саатсаны улмаас амны хаалт, бээлий зэрэг эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийн нийлүүлэлт тасалдах асуудалтай дэлхий дахин тулгарсан. Зарим улс орон экспортод хязгаарлалт тогтоосон. Нийлүүлэлтэн дээр үндсэрхэг үзэл гаргаж буй нь цар тахлын нөхцөл байдлыг даамжруулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдахад нөлөөлсөн юм. Үүний улмаас зарим улс орон хамгаалалтын хэрэгсэл зэрэг гол материалгүй хоцорсон. Үүнтэй холбогдуулан коронавирунсий халдварт өвчинтэй тэмцэхдээ улс орнуудыг хамтран ажиллахыг ДЭМБ уриалж байна. Өмнөх алдаагаа давтаж, вакцинаар хангах асуудал дээр дахин үндсэрхэг үзэл гаргах ёсгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ