Куба-Америкийн гурав дахь уулзалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-17 10:19:31

ГАВАНА. /Anadolu/. Хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудал эрхэлсэн хоёр талын комиссууд үйл ажиллагааныхаа явцыг дүгнэхээр даваа гарагт Гавана хотод хуралджээ. Энэ нь комиссуудын хооронд болж буй гурав дахь удаагийн уулзалт юм.

Сүүлийн 17 сарын хугацаанд хөрш хоёр орны харилцаанд гарсан дэвшлийг улс төр болон дипломатын салбарт харилцаагаа сэргээж, өнгөрсөн оны наймдугаар сард АНУ Кубад Элчин сайдын яамаа нээсэн зэргээс харж болно.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро нарын хооронд болсон гурван удаагийн уулзалт чухал ач холбогдолтой байсан бөгөөд ялангуяа Обама өнгөрсөн гуравдугаар сард Гавана хотод айлчилсан нь бүр ч онцгой үйл явдал байлаа.

Харин АНУ-ын зүгээс Кубын эсрэг дангаараа авсан хориг арга хэмжээний улмаас хоёр улсын эдийн засгийн харилцаанд ахиц дэвшил бараг гараагүй байна.

Обама хуульд өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох  эрх  байдаг боловч эцсийн шийдвэрийг Конгресс гаргах юм.

50 гаруй жилийн өмнө АНУ-ын авсан эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг арга хэмжээг цуцалж, Америкийн хорих лагерь байрлаж буй Гуантанамо буланг Кубад буцаан өгснөөр хоёр улсын харилцаа бүрэн хэмжээнд хэвийн түвшинд хүрнэ гэж Кубын эрх баригчид үзэж байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ