А.Навальныйг тээвэрлэсэн онгоц Герман руу нисжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-22 10:59:06

ОМСК. /Flightradar/. Биеийн байдал нь хүндхэн байсан ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг тээвэрлэсэн нисэх онгоц Омск хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Герман руу нисжээ. Герман улсад тэрбээр "Шарит" гэдэг эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлэх аж. 

Эмч нарын үзэж байгаагаар, Алексей Навальныйгийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд түүнийг төрөл садныхных нь хүсэлтээр Омск хотын эмнэлгээс Германд байдаг эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон байна. Омск хотын эмч нар Навальныйг эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжтой учир заавал өөр эмнэлэг рүү шилжих шаардлагагүй гэж үзжээ. Тус хотын эмнэлгийн ерөнхий эмч мэдэгдэхдээ, өвчтөнийг яаралтай авч явах шаардлагагүй бөгөөд нисэх онгоцоор зорчих нь түүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй гэдэг дээр Германы эмч нар ч мөн санал нэгдэж байсан гэжээ. Гэсэн ч гэргийнх нь шаардлагаар Навальныйг шилжүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ