“Гэгээн Муза-15” олон улсын наадамд 12 орны уран бүтээлч өрсөлдөнө

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-08-24 09:44:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза-15" олон улсын наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болно.

Уг наадам тавдугаар сард болох байсан ч "COVID-19" цар тахлын улмаас хойшилсон юм.

Энэ удаагийн наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөнө. Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлүүдээрээ оролцож байна.

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчилж, тавдугаар сард хийдэг уламжлал тогтоод байв.

 

Холбоотой мэдээ