Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-08-29 08:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүхэн байна.


2020 оны 8 дугаар сарын 29-ний 8-20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Холбоотой мэдээ