Улаанбаатарт үүлэрхэг бороо орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-08-30 08:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар,  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2020 оны 8 дугаар сарын 30-ны 8-20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч өдөртөө 16-18 градус дулаан байна.

Холбоотой мэдээ