Николас Мадуро сөрөг хүчний улстөрчдөд өршөөл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-01 13:23:36

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний 100 гаруй улстөрчид өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, Ерөнхийлөгчийн зарлигийн зорилго нь "үндэсний эвлэрэл, энх тайвныг тогтооход тус дөхөм болох юм”. Мадурогийн зарлиг “парламентын сонгуульд оролцох улс төрчид болон сонгогчдын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх ёстой” гэж үзэж байгаа аж.


Өршөөл хамрагдсан хүмүүсийн жагсаалтад сөрөг хүчний депутатууд болох Фредди Гевара, Хенри Рамос Аллуп нар багтсан байна. Хэдийгээр буруутгагдсан хэрэг нь мөрдөн байцаалтын шатандаа, гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа боловч тэд өршөөл үзүүлэх хүмүүсийн тоонд оржээ.


Жагсаалтад мөн баривчлагдан хоригдож буй болон мөрдөн байцаалтад байгаа улстөрчид төдийгүй сул чөлөөтэй явж буй сөрөг хүчнийхнийг оруулжээ. Тэдний зарим нь улс орноосоо зугтсан эсвэл өөр улсуудын Элчин сайдын яаманд нуугдаж байгаа аж. Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейн нийт 23 депутатад өршөөл үзүүлжээ. Тус улсын сөрөг хүчний удирдагчдын нэг болох Леопольдо Лопесыг жагсаалтад оруулаагүй байна.


 


Холбоотой мэдээ