СЭЛЭНГЭ: "Нутгийн оюутан" хөтөлбөрийг Дархан төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд дэмжиж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 7
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр Дархан
төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, "Нутгийн оюутан"
хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Сэлэнгэ аймагт дулааны
цахилгаан станцаас гадна цаашид олон томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг
хийхээр төлөвлөөд байна. Иймээс орон нутагт тогтвор суурьшилтай, ажиллах
мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх ажил тун шаардлагатай болж байгаа юм.
Иймээс гадаад улс болон
дотоодын их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр орон нутгийн хүүхдүүдийг
суралцуулж, төгсөөд ирэхээр нь орон нутагтаа тогтвортой ажиллах мэргэжлийн
болсон хүчнийг бэлдэх зорилгоор "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлэн
ажиллаж байна.
Дээрх уулзалтын хүрээнд Дархан
төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд уг хөтөлбөрийг хамтран дэмжиж ажиллана гэлээ.