Шинэ ерөнхийлөгч Н.Түвшинбаярт хамтран ажиллах санал ирсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-03 14:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяртай лхагва гарагт /2020.09.02/ зуны олимпын төрөлд багтах Монголын триатлоны холбоо, гимнастикийн холбооныхон лхагва гарагт /2020.09.02/ уулзаж үйл ажиллагаагаа танилцуулсан юм. 



Энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн телевиз /МҮОНТВ, “MNB Sport” сувгийн удирдлагуудтай уулзаж, спорт олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх талаар санал бодлоо солилцон хамтран ажиллахаар болов. 



Мөн Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, хоккей, кёрлингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нар Н.Түвшинбаяр ерөнхийлөгчтэй уулзан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал солилцсон байна.

Холбоотой мэдээ