Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөлийнхөнд лүн хийгээд авшиг хүртээлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2020-09-04 23:17:59

Хөвсгөл/МОНЦАМЭ/. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багшийн дэргэдэх Намжил дацангийн Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Мөрөн хотод морилж байна. Тэрбээр сүсэгтэн олонд Янсан Ядамын авшиг/ван/, Жамсрангийн даган соёрхол/жэнан/, Гомбо, Чойжоо, Лхамын даган соёрхол зэрэг номыг 2 өдрийн турш айлдлаа. Хурал номд Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын лам хуврагууд, Наро Банчэн гэгээн, Есдүгээр ноён хутагт нар морилон ирсэн байна.