СЭЛЭНГЭ: Хамгийн их үйлдвэрлэсэн ачааны машин Газ-53, Зил-130 хоёр юм
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ЗХУ-д /хуучнаар/ хамгийн их үйлдвэрлэсэн ачааны машин бол бидний сайн мэдэх Газ-53, Зил-130 хоёр юм.
Газ-53 машиныг 1964-1993 оны
хооронд 4 саяыг үйлдвэрлэсэн гэсэн мэдээлэл байдаг.
Харин Зил-130 машиныг 1962-1994 онд 3.4 сая орчмыг үйлдвэрлэсэн гэх тоо байна. Дээхэн үеийн БНМАУ-ын /хуучин/ ачаа тээврийн хүндийг нугалж, атрын аянуудад онцгой үүрэг гүйцэтгэж, тариаланчдын итгэлт анд болсон энэ 2 машины зарим нь одоо ч үүргээ гүйцэтгэж байгаа.
Сонирхуулахад, атрын нэгдүгээр аянаар Монгол Улсад ЗХУ-аас 2500 трактор, үр тариа хураах 550 комбайн, 200 дизель цахилгаан станц, 3000 орчим авто машин, хоёрдугаар аянаар 4100 трактор, 1200 комбайн, 2000 гаруй авто машиныг оруулж ирж байсан талаар Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга асан, Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан, ахмад настан Д.Бадарч гуай өгүүллээ.






