Засгийн газрын хуралдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-23 10:23:54

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08.00 цагт эхэлжээ.


Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 10 орчим асуудал хэлэлцэх болон танилцаж байна.


Үүнд:

1. “Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдолоор нь эрэмбэлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

 2. Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар дундын уялдааг хангах талаар

 3. Орон сууцны санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох талаар

4. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй ажлын талаар

5. Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нөхцөл байдлын талаар

6. Монгол Улсын Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, Тавантолгойн уурхайн олборлолт, тээвэрлэлт болон хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ