Английн шигшээ Евро-2025-ын финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-23 10:01:34

ЖЕНЕВ, 2025 оны долоодугаар сарын 23./ТАСС/. Английн эмэгтэй хөлбөмбөгчид Швейцарт болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Италийн шигшээ багийг нэмэлт цагт 2:1 харьцаагаар хожсоноор финалд шалгарлаа.


Тоглолтын үндсэн цагийн 33 дахь минутанд Италийн багийн Барбара Бонансеа эхний гоолыг оруулсан бол нэмэлт цагийн 6 дахь минутанд Английн шигшээгийн Мишель Агиеманг тооны харьцааг тэнцүүлэв. Нэмэлт цаг дуусахаас хоёр минутын өмнө шүүгч Италийн хаалганд торгуулийн цохилт заасан боловч Клои Келли бөмбөгийг оруулж чадсангүй. Харин тэрбээр 119 дэх минутанд хожлын гоолыг орууллаа.  


Өнөөдөр Герман, Испанийн багуудын хооронд хагас шигшээгийн хоёр дахь тоглолт болно. Аваргын төлөөх тоглолт 27-ны өдөр Базел хотод болох юм.


Өмнөх ЕАШТ-ий финалын тоглолтын нэмэлт цагт Английн шигшээ баг 2:1 харьцаагаар Германы шигшээг хожсоноор анх удаа аваргалсан юм.

 

Холбоотой мэдээ