Хөвсгөлд гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-06 14:42:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 21 иргэн байна гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мөрөн суманд 10, Ханх 4, Галт 2, Цэцэрлэгт 1, Түнэлд 1, Арбулагт 1, Жаргалант  1, Тариаланд 1 иргэн тус тус тусгаарлалтад байгаа аж. Томуу томуу төст өвчний өвчлөл амбулаторийн үзлэгт 1,7-2,3 хувьтай байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг  орон нутгийн хэвлэл мэдээллээр тогтмол өгч байна.


Холбоотой мэдээ