Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-07 18:14:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон эмнэлгийн дотор, зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасаг өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

 

Үйл ажиллагааг өргөжиж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Япон Улсын ЭСЯ-ны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура, АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар нар тус эмнэлгийн удирдлагын баг, хамт олонтой уулзаж, эмнэлгийн ажилтай танилцав.


Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар Монгол Улсад  их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйг цогц байдлаар хөгжүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэйг дурдаж, нийт эрдэмтэн профессор, багш, ажилтан албан хаагч нартаа хичээнгүйлэн ажиллахыг уриаллаа.


Ташрамд дурдахад, Япон улсын буцалтгүй тусламжаар нийт 175 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус эмнэлгийг өнгөрсөн гуравдугаар сараас БСШУСЯ /хуучнаар/-ны харьяанд шилжүүлсэн билээ. Тус эмнэлэгт 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллан, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийтдээ 17 чиглэлээр 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж  үйлчилгээг улсын нийт хүн амд үзүүлэх юм. 


Холбоотой мэдээ