Тоньюкукийн хөшөөт дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-11 10:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил Тоньюкукийн хөшөө дурсгалыг байгуулсны 1300 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ЮНЕСКО-гийн Туркийн үндэсний комиссоос санаачлан тус хөшөө дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар өчигдөр онлайн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Турк улсын санаачилга Азербайжан, Казахстан, Киргизстан, Монгол, Узбекистан улсын дэмжлэгтэй Тоньюкукийн хөшөө дурсгалыг байгуулсны ойг тэмдэглэх нь 2020 оны ЮНЕСКО-гийн Тэмдэглэлт ойн хөтөлбөрт багтжээ.

 

Тус уулзалт, хэлэлцүүлэгт Туркийн Гадаад харилцааны яам, Боловсролын яам, ТИКА, Олон улсын түрэг судлалын академи, Туркийн өв, соёлын сангийн удирдлагууд болон Азербайжан, Казахстан, Киргизстан, Монгол, Узбекистаны ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Зөвлөлдөх уулзалтаар Тоньюкукийн хөшөө дурсгалын одоогийн нөхцөлийг үнэлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын талаар ЮНЕСКО-гийн үнэт зүйлийн хүрээнд хэлэлцлээ.

 

Ойн хүрээнд Олон улсын түрэг судлалын академиас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Их талын соёл иргэншил: Тоньюкукийн өв ба орчин цагийн Түрэг” (“Civilization of the Great Steppe: Tonyukuk’s legacy and modern Turkic world”) сэдэвт олон улсын онлайн хурлыг мөн зохион байгуулжээ гэж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс мэдээлэв.

Холбоотой мэдээ