422 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2020-09-12 13:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 422 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. 

Монгол Улсад коронавирусийн халдварын 311 тохиолдол батлагдаж, 298 хүн эмчлэгдсэнээс есөн хүн сувиллын тусгаарлалтад байна. ХӨСҮТ-д халдвартай 13 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ