Өдөр өнжүүлэх газрын үйлчилгээнд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-14 10:15:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын баг өдөр өнжүүлэх газрын үйлчилгээнд хяналт шалгалт хийж байна.

Энэ үеэр иргэдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгч байна. Тус аймгийн хэмжээнд өдөр өнжүүлэх 12 газар үйл ажиллагаа явуулж байна. Үүний 10 нь Мөрөн суманд, Тосонцэнгэл, Баянзүрх суманд тус бүр нэг ажиллаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ