Унага тамгалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-15 13:37:45

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Өргөн сумын нэгдүгээр баг буюу Сүмийн булагаар нутагтай айл өрхүүд нийлж намрын эхэн сарын  шинийн 21-н буюу ёсдүгээр сарын 08-нд адуун сүргийнхээ өсөн дэвжихийн буян болсон унагаа тамгаллаа.

Тус багийн малчин Б.Баяржаргал, А.Түвшинбат, Н.Гантөмөр нар нийт 80 гаруй унага тамгалав. Тэднийхэн өвөг дээдсээсээ уламжилж ирсэн ланзан тамга, саран дэвсгэртэй хасын бэл зэрэг тамга хэрэглэдэг байна.Түүх сөхвөл унага тамгалах өдөр  найр үүсгэдэг бөгөөд намрын отгон баяр болдог учиртай аж.

Гүүн зэлний ойролцоо газар гал түлж тамгаа улайсган унагануудаа тамгалаад “тамга тасам болог” хэмээн ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ.

Холбоотой мэдээ