Тээврийн хэрэгсэл саатуулах байранд жил дамжсан 14 мотоцикль байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 11:33:56

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл саатуулах байрт 2-3 жил дамжсан 14 ява мотоцикль байна. Энэхүү тээврийн хэрэгслүүдийн эздийг олох гэхээр анх бүртгүүлэхдээ өгсөн нэр, хаяг зөрдөг аж. Ийм тээврийн хэрэгслийг аймгийн устгалын комисст өгч усгуулах арга хэмжээ авдаг гэнэ.

Иргэд гаалийн бичиггүй, угсарсан зэрэг ява мотоцикль хүнээс авснаар баримт бичгээ бүрдүүлж чадалгүй ийнхүү хууль зөрчихөд хүргэдэг байна. Ийм зөрчилтэй тээврийн хэрэгсэлд Авто тээврийн газраас улсын бүртгэлийн дугаар олгох боломжгүй байдаг ажээ.

Мөн мотоцикль жолоодож яваа иргэд жолооны А ангилалтай байх шаардлагатай байдаг. Гэвч жолооны үнэмлэхгүйгээс тээврийн хэрэгслээ саатуулах тохиолдол гардаг аж. Шинэ хууль гарснаас хойш торгуулийн арга хэмжээгээ төлж чадахгүйгээр тээврийн хэрэгслээ орхиод явах иргэд ч олон байдаг байна. “Энэ байдлыг зогсоохын тулд бид хаягаар нь очиж иргэдтэй уулздаг. Үнэхээр тээврийн хэрэгслээ авах ямарч боломжгүй хүмүүсийг шүүхэд ханддаг. Хөдөөнөөс орж ирээд хаягаа худлаа хэлээд тээврийн хэрэгслээ орхиод явах тохиолдол ч байдаг” гэж аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярилаа.

Шинэ Ява мотоциклио ямарч хүн эргээд заавал авдаг бол харин энд жил дамжин хаягдсан мотоцикилиуд нь угсарсан, хуучирсан байдаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ