Шадар сайд Я.Содбаатар Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-17 16:45:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаа гэдгээ Шадар сайд илэрхийллээ. Ирэх жил Ардын хувьсгалын 100, Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохионо. Дипломат харилцааны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг баталсан. 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга - 2021” хурал, бизнес форум, үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Элчин сайдыг хамтран ажиллахыг Шадар сайд хүрслээ.

Холбоотой мэдээ