Газар, тариалангийн салбарын цаг үеийн мэдээлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-17 22:43:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2020 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 17736 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 20463.3 га-д буюу 115.4 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Энэ жил цаг агаарын хувьд боломжийн хур тунадас элбэгтэй байсан нь таримал ургамлын ургалтад сайнаар нөлөөлж урьдчилсан байдлаар 14671.4 га-аас 21432.5 тонн буюу га-аас 14.6 цн улаан буудай хураан авах төлөвтэй байна. Үүнээс 1516.1 тонныг нь ирэх оны тариалалтад 980 тонныг нь үрийн нөөцөд, 1071.6 тонныг тэжээлд, 17864.8 тонныг гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

Төмс 459.6 га-аас 6727.08 тонн буюу га-аас 146.4 цн, хүнсний ногоо 1314.83 га-аас 16753.6 тонн буюу га-аас 127.42 цн, 3331.9 га-аас 1408.2 тонн буюу га-аас 4.2 цн тосны ургамал, 720 га-аас 1872 тонн буюу га-аас 26 цн ургац хурааж авах урьдчилсан тооцоог гаргасан байна.
Урьдчилсан байдлаар улаан буудайн ургац өмнөх оны гүйцэтгэлээс 12323 тонноор, төмс 577 тонноор, хүнсний ногоо 8537 тонноор, тосны ургамал 1086 тонноор, малын тэжээл 1072 тонноор тус тус илүү ургац хураан авах урьдчилсан баланстай
гарчээ
Уринш боловсруулалтыг 11850 га-д хийхээр зорилт тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 51 аж ахуйн нэгж, 62 иргэн уриншийн боловсруулалтыг 12054 га талбайд хийж 101.7 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Намрын ургац хураалтад үр тарианы 47 комбайн, төмс хүнсний ногооны 28 хураагч техник ажиллахаар техник засварын ажил хийж 84.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл хураалтыг цаг уурын ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 15-21 хоногт хийж гүйцэтгэх
ажээ
Өнөөдрийн байдлаар буудай, төмс, хүнсний ногооны ургац хураалтын ажил 7.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс буудай 420 га ангилан хадаж, шууд хураалт 1330 га талбайгаас 718 тонн, төмс 58 га-аас 1044 тонн, хүнсний ногоо 218 га-аас 3445 тонн, ургац тус тус хураан ав
чээ. Тосны ургамал 1350 га ангилан хадалт хийсэн аж.

 

Холбоотой мэдээ