НӨАТ-ын баримтаа маргаашийн дотор бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-18 13:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 9 дүгээр сарын сугалааны тохирлыг энэ сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд нэвтрүүлнэ. 

Иргэд энэ оны 8 дугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 9 дүгээр сарын 19 буюу маргаашийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм. Энэ удаагийн урамшууллын тохирлын супер шагналын сан 40 сая төгрөг байна.


Холбоотой мэдээ