Өлгий хотод "Номын баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-19 17:43:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын сан «Номын баяр»-ыг энэ сарын 19-ний өдөр Өлгий хотод зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 158 дугаар зарлигийн хүрээнд болсон баярын арга хэмжээний үеэр ном хандивлагчидтай уулзаж, Монголын Мусульман нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Х.Батырбекийн "Монгол дахь исламын сүмүүд" номын нээлтийг хийн олны хүртээл болголоо.

Мөн шинээр хэвлэгдэн гарсан болон ховор номын үзэсгэлэнг номын сангийн гаднах талбайд дэлгэв. Тэнд номын худалдаа, солилцоо хийж, уншигчдад зориулсан заавар, зөвлөмж тараалаа.

Түүнчлэн "Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн"-үүдийг тодруулж энгэрийн тэмдэг, ном, үнэ бүхий зүйлээр шагнан урамшууллаа.

 

Холбоотой мэдээ