З.Пунсалдулам: ТҮЦ торгуулийн талбар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-22 16:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын Худалдаачдын холбоо ТББ-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал хийв. 

Монголын Худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам төр, засгаас санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөр зорилтот бүлэгт хүрэхгүй байгааг мэдээллээ. Тэрээр, жижиг худалдаа эрхлэж буй ТҮЦ-ийг хөрөнгөжих эх үүсвэр гэж харж буй бол энэ нь дэндүү ташаа зүйл. Энэ бол худалдаа эрхлэгчид зөвхөн амьжиргаагаа залгуулж буй төдий зүйл юм гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байв. 



З.Пунсалдулам: ТҮЦ хөрөнгөжих эх үүсвэр биш


Учир нь хууль хяналтынхан үйлчилгээний дүрэм журам стандартыг мөрдүүлж зөвлөхөөс илүү өдөр бүр шахам ирж торгож буйг жижиг худалдаа эрхлэгчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлж энэ талаар нийслэлийн удирдлагад шаардлага хүргүүлэхээ хэллээ. 

Худалдаачдын холбооны ээлжит бус хурлыг ирэх сарын 5-нд зохион байгуулахаа мэдэгдэж, хурлаар төр, засагт хандаж тавих шаардлага, нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэдгийг онцлов. 

Г.Дөлгөөн

Холбоотой мэдээ