Шилдэг бүтээгдэхүүнээр Сүхбаатар аймгийн хөмүүлийн сорс шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-09-23 18:35:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд-2020" үзэсгэлэн худалдаанд хүнсний салбараас оролцогчдын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулав.

Ингэхдээ хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, импортыг орлох хүнсний шинэ бүтээгдэхүүний нэр төрөл болон экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шилдэг бүтээгдэхүүнийг 5 гол шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Үүнд:

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр "Витафит милк" ХХК-ийн хүүхдийн "Пороро" сүү,
  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр "Траст трейд" ХХК-ийн "Хотол" нэрийн, нитритгүй шардаг зайдас,
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Архангай аймгийн “Бага рашаант” ХХК-ийн "Амин" чанар сүүний уургийн багц, 


  • Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр "Талх чихэр" ХК-ийн "Томбат" үйлдвэрийн "Сарьдаг" жигнэмэг
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүнээр "Силк роуд мэжик" ХХК-ийн "Уулын бяслаг",
  • Дархлааг дэмжих шинэ бүтээгдэхүүнээр "АПУ дэйри" ХК-ийн Д дэмээр баяжуулсан сүү тус тус шалгарав.

“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаанд орон нутгаас иргэд хоршоо, нөхөрлөл, ААН идэвхтэй оролцож, 

“Орон нутгийн шилдэг санаачилга” бүтээгдэхүүнийн шагналын төрлийг шинээр бий болгож, Сүхбаатар аймгийн “Ариун хатавч” ХХК-ийн хөмүүлийн сорс, Говьсүмбэр аймгийн “Дэлийн булаг” нөхөрлөлийн ааруулын цуглуулга шалгарсан байна.


Үзэсгэлэн худалдаанд 15 аймгийн 31 сумын нийт 150 гаруй ногоочин, 3 ААН, 6 хоршоо, “Монгол ногоо”, ”Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногоо эрхлэж өрхийн амьжиргааг сайжруулах”, “Адра” төсөл, ХААИС-ийн Агробиологийн их сургууль, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Хүлэмжийн холбоо, Ногоочдын холбоо, Монголын Хүнсчдийн холбоо оролцлоо.





Холбоотой мэдээ