Он гарсаар 16 мал амьтан галзуу өвчний улмаас хорогджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-29 08:51:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 6 сумын 10 багт мал амьтны галзуугийн өвчлөл гарч 16 мал амьтан галзуу өвчний улмаас хорогджээ.

Энэ онд 62000 малд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 53,8 мянган мал хамрагдаж 85,5 хувьтай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах албаны дарга Л.Ариунаа хэлж байлаа.

Сүүлийн үед малчны хотонд галзуурсан амьтан ирж мал, нохойтой ноцолдож галзуугийн вирүс тараах тохиолдол гарч байгаа гэнэ. Малчид мал бүхий иргэд бага насны хүүхдийг малд явуулахдаа болон шөнийн цагаар мал үргэсэн үед гарахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн Дархадын хотгорын сумдаас бусад сум галзуу өвчний голомттой ажээ.


Холбоотой мэдээ