Беларусь ЕХ-ны эсрэг хариу хориг авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-02 16:47:09

МИНСК. /TASS/. Беларусийн албан тушаалтнуудын эсрэг Европын холбоо визийн хориг арга хэмжээ авсны хариуд Беларусийн эрх баригчид өөрсдийн хориг арга хэмжээний жагсаалтыг гаргажээ. Хориг баасан гаргаас үйлчлэх аж.


“Манай улсын албан тушаалтнуудын эсрэг ЕХ визийн хориг авсантай холбогдуулан бид хариу хориг нэвтрүүлж байна” хэмээн Беларусийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


Хориг арга хэмжээг цаашид эргэх холбоо болговол Беларусийн эрх баригчид Европын холбоотой хамтарсан хөтөлбөрүүдээсээ гарч, дипломат харилцаагаа тасалж магадгүй болохыг ГХЯ цохон дурджээ. 

Холбоотой мэдээ