М.Помпео Азийн орнуудаар хийх айлчлалаа хязгаарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН.
/TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео 10
дугаар сарын 4-нөөс 6-ны хооронд Азийн орнуудаар хийх байсан айлчлалаа Япон
улсад хийх айлчлалаар хязгаарлахаар шийджээ. Энэ тухай бямба гарагт Төрийн
департаментын мэдэгдэлд дурдсан байна.
Мэдэгдэлд
дурдсанаар, Помпео Токио хотод айлчилж, АНУ, Австрали, Энэтхэг, Японыг
оролцуулсан Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээнд оролцогч улс
орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзах төлөвтэй байна гэжээ. Өмнө нь
тэрбээр 10 дугаар сарын 4-нөөс 8-ны хооронд Японоос гадна Монгол, БНСУ-д
айлчилж, өндөр дээд албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөж байсан юм.
М.Помпео
10 дугаар сард Азийн орнуудаар дахин айлчилна гэдгийг Төрийн Департамент
онцолжээ. Энэхүү айлчлалыг зохион байгуулах ажил явагдаж байгаа аж.