Барилгын салбарынхан зөвлөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулахаар Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр барилгын
салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, барилгын материалын чанарт тавих шаардлага, үйлдвэрлэлд тулгамдаад
байгаа бэрхшээл, барилгын хог
хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлаар илтгэл тавих юм.
Монгол Улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын нэгний байдлаар барилгын материалын тусгай зөвшөөрөл нь
хүчинтэй 522 аж ахуй нэгж байгаагаас
Улаанбаатарт 368 нь, хөдөө
орон нутагт 154 нь үйл ажиллагаа явуулж байна. Барилгын материалын гол нэр төрлийн
бүтээгдэхүүнээс арматурын 14 үйлдвэр бий. Монгол Улсад арматурын хэрэгцээ 2012-2020 онд дундаж үзүүлэлтээр жилд 200 мянган тонн байдаг аж. Өнгөрсөн оны байдлаар нийт хэрэгцээний 40
хувийг дотоодод үйлдвэрлэж байсан бол энэ онд Ковид-19 цар тахлаас шалтгаалан нэг үйлдвэр ажиллаж, нийт хэрэгцээний таван хувийг
хангажээ.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон бусад албаныхан, мөн 21
аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материал
үйлдвэрлэгчдийн холбоо, барилгын материал үйлдвэрлэгч гээд нийт 250 гаруй хүн оролцов.