Буудлага спортын мастерууд 10 метрт хийн гар буугаар өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-08 13:09:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлага спортын мастеруудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр буюу лхагва гарагт 10 метрийн зайд хийн гар бууны дасгалд 5 насны ангиллаар өрсөлдөв.

 

Техник спортын төвд болж байгаа тус тэмцээний 10 метрийн хийн гар бууны дасгалд 75-аас дээш насны тамирчдаас ОУХМ Т.Мягмаржав алт, СМ Т.Дамдиндорж мөнгөн медаль хүртжээ.


Мөн энэ дасгалын 64-74 насны эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Ц.Өлзийбаяр, Ц.Пүрэвдоо, Ч.Жаргалсайхан, эмэгтэйчүүдээс СМ Ж.Гандиймаа, Ц.Цэрэннадмид, Ш.Должинсүрэн, 55-64 насны эрэгтэйчүүдээс ОУХМ Л.Ундралбат, Да.Мөнхбаяр, СМ Б.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдээс СМ С.Алтанцэцэг, Р.Энхтуяа, Ч.Наранцэцэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Харин уг дасгалын 45-54 насны эрэгтэй тамирчдаас СМ Б.Шризандраа, ОУХМ Г.Баяртогоо, СМ С.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс СМ Т.Энхтуяа, ОУХМ Д.Оюун, СМ Ш.Тунгалагнаран, 35-44 насны эрэгтэйчүүдээс СМ Б.Мөнхзул, Б.Хаш-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй тамирчдаас СМ Ч.Мөнхцэцэг, СДМ Ж.Энхжаргал нар эхний байруудыг эзэлсэн байна.

Холбоотой мэдээ