“Петровис” багийн отго харваа энэ амралтын өдрүүдэд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-09 14:28:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Үндэсний сур харвааны талбайд “Петровис” багийн отго харваа энэ сарын 10-11-нд болно.

 

Монголын үндэсний сур харвааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан С.Батхуяг, гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Б.Өлзийдэлгэр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Б.Хүрэлбаатар нарын алдрыг тэмдэглэх, уг спортын өв соёл, уламжлалыг сурталчилан таниулахад тус тэмцээний зорилго нь оршиж байгаа аж

 

Бүртгэл энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусна. Харваачид тэмцээнд оролцохдоо үндэсний иж бүрэн хувцастай байх, эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум болон сургалтын нумаар харвах юм байна. Тэмцээнд эхний таван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй харваачдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулна.

Холбоотой мэдээ