Хөвсгөл аймагт урьдчилсан байдлаар Ардчилсан нам олонх болжээ
Орон нутагт | Хөвсгөл
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан нам олонх болсон байна. Тодруулбал АН 22 суудал, МАН 18 суудал, 1 бие даагч ялалт байгуулсан гэдгийг
Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ. Зарим хэсгийн
хороодод хяналтын тооллого явуулж байгаа учраас иргэдэд нэгдсэн дүн мэдээллийг маргааш өгнө гэдгийг хэлж байлаа.