Энэ оны эхний есөн сард төмөр замаар 22,1 сая тонн ачаа тээвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын тээврээр энэ оны эхний 9 сард 22.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 (8.1 хувь) сая тонноор өсжээ.
Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.4 (18.8 хувь) сая, дамжин өнгөрөх
ачаа 258.4 (8.8 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 9 дүгээр сард 2.7 сая тонн болж, өмнөх сараас 52.1 (2.0 хувь) мянган тонноор нэмэгджээ. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүн
82.6, барилгын материал 10.6, хар
төмөр 1.8, хөдөө аж ахуйн гаралтай
бүтээгдэхүүн 0.8, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн
0.9, мод модон материал 0.5, бусад бүтээгдэхүүн 2.8 хувийг эзэлж байна. Төмөр замын тээврээр эхний 9 сард 1.6 (давхардсан тоо) сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 522.5 (24.1 хувь) мянган хүнээр буурлаа. Зорчигчийн тоо цөөрөхөд орон нутгийн
зорчигч 438.2 (21.2 хувь) мянган хүнээр буурсан нь нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны 9 дүгээр сард 225.7 мянган хүн
болсон нь өмнөх сараас 55.9 (19.8 хувь) мянган хүнээр цөөрсөн үзүүлэлт юм. Төмөр замын тээврийн орлого оны эхний 9
сард 575.3 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 50.1 (9.5 хувь)
тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн болох
төмрийн хүдэр, цайрын баяжмалын тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Төмөр замын тээврийн орлого энэ оны 9 дүгээр сард өмнөх сараас 3.2 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр буурч, 67.7 тэрбум төгрөг болжээ.