"Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн" сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-17 21:29:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг энэ жил дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Тус өдрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Партизаны талбайд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт тус сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 145 хүүхэд хамрагдаж гал түймэр, газар хөдлөлт гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Сургалтын хүрээнд тус сургуулийн цайны газарт галаар тоглох аюултай, тогонд цохиулах аюултай, гал гарсан бол яаралтай 101 дугаарт залга, эм тарианд хордох аюултай, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой 0 болгоё гэсэн 5 төрлийн хөргөгчний наалтыг тараан өгчээ. Энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөртэй хамтран явуулсан байна. Цаашид аймгийн Олон улсын худалдааны төвд "Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн" сургалтын багцаар Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагчдад зориулсан танхимын болон дадлага сургууль зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ