Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЗДТГ, Монголын Хуульчдын холбоо хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 21-нд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
Сонирхсон иргэд Нийслэлийн
Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Баянхошуу”, 6
буудлын “Оргил” салбар, 3, 4 хорооллын эцсийн Соло молл худалдааны төвийн 4
давхар болон нийслэлийн харьяа 9 дүүргийн ЗДТГ-ын байранд 21-ний
өдөр 10:00-17:00 цагийн хооронд зөвлөгөө авах боломжтой.
Дээрх дэд
хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд
хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ
төлбөргүй өгөх өдөрлөг тогтмол зохион байгуулдаг. Та өдөрлөгт ирснээр иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт
тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа
авах боломжтойг НЗДТГ-аас мэдээллээ.