Цагдаагийн тасаг, хэсгүүдийг автомашинаар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-19 16:39:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Цагдаагийн газрын зарим тасаг, хэсгүүдэд шинэ автомашин хүлээлгэж өглөө.

Анхан шатны Цагдаагийн хэсэг хурдан шуурхай төрийн ажлыг гүйцэтгэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдахгүй үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Чойбалсан, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсгийг Mitsubishi L-200 автомашин, Хөлөнбуйр, Баян-Уул сумын Цагдаагийн тасаг болон Цагаан-Овоо сумын Цагдаагийн хэсгийг ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ Hunter автомашинаар хангасан байна.   

Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын цагдаагийн байрыг засварлах, малын хулгайтай тэмцэх зорилгоор хэсгийн төлөөлөгч нарт 30 гаруй сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг үзүүлээд байгаа юм. Цаашид ч үе шаттайгаар дэмжих болно гэдгээ аймгийн удирдлага илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ