“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-21 15:35:52


Төв / МОНЦАМЭ/. Архивын Ерөнхий газраас “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн танилцуулга” сэдэвт сургалт зохион байгуулав.

Тодруулбал Монгол Улсын Их хурлын чуулганы 2020 оны Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль 12 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх аж. 

Тус сургалтыг аймгуудын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнуудад цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ