Ажлын байрны талаарх тоон мэдээлэл

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-21 15:37:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 371 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 336 хүнээр, өмнөх сараас 224 хүнээр тус тус буурчээ.

Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 187 нь эмэгтэйчүүд байгаа аж. Дээрх бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.9 хувийг ерөнхий боловсролтой, 34.5 хувийг дээд боловсролтой, 11.1 хувийг мэргэжилтэй ажилчид, 6.2 хувийг тусгай дунд боловсролтой, 0.3 хувийг боловсролгүй хүмүүс эзэлж байгаа гэнэ.

Шинэ ажлын байранд нийт 520 иргэн ажилд зуучлагдсан байна. Эдгээрийн 179 иргэн нь ХАА, Ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 95 нь боловсролын салбарт, 89 иргэн боловсруулах үйлдвэрт, 42 иргэн уул уурхай, олборлох үйлдвэрт, 35 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 26 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах салбарт, 54 иргэн бусад салбарт ажилд орсон байна. Энэ сард бүртгэлтэй ажилгүйчүүдээс 127 хүн ажилд зуучлагдан орж, 287 хүн идэвхгүйн улмаас хасагдаж, 190 хүн шинээр бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ